Мэдээ, мэдээлэл

“COVID-19 БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦОВ

Өнөөдөр /2020.09.23/ Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн Холбоотой хамтран зохион байгуулсан “COVID-19 ба хөдөлмөр эрхлэлт” нийгмийн түншлэлийн талуудын цахим хуралд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын Газрын дарга Ц. Эрдэнэсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Мөнхчулуун, Ажил олгогч эздийн Холбооны тэргүүлэгч Д.Мягмар  нар оролцлоо.  

Мөн цахим хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн холбооны  тэргүүн Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар болон 21 аймаг, нийслэлийн нийгмийн түншлэлийн гурван талын төлөөллүүд оролцсон байна. Энэ үеэр COVID- 19 цар тахлын үед нийгмийн түншлэгч талууд хэрхэн хамтарч ажилласан талаарх мэдээллийг өгч, Засгийн газрын 370-р тогтоолыг аймаг, суманд хэрэгжүүлэх, ХАБЭА-н зардлыг төсөвт суулгаж хэрэгжүүлэх, цар талын үед ажлын байрыг хамгаалах, хадгалах, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах болсонтой холбогдуулан ажлын байрны эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх,ажлын байрны халдвар хамгааллын асуудлыг цэгцтэй зохион байгуулахад цаашид хийх ажлаа сайтар төлөвлөх зэрэг асуудлыг ярилцан, аймгуудын төлөөллүүд санал солилцжээ.

 

Түүнчлэн Дундговь аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа ХАБЭА-н зардлыг тусгайлан заалт болгон төсөвт суулгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 25-аас дээш ажилтантай газар ажиллуулах  асуудал хэрэгжихгүй байгаа талаар болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө гацсан санхүүжилтийг эртхэн олгохгүй бол хугацаа алдаж байгаа талаарх саналуудыг хэлсэн байна.  

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа