Мэдээ, мэдээлэл

“СОЁЛЫН ЦАГ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН ДУНДГОВЬ АЙМАГТ

Монгол улсын Засгийн газрын санаачилгаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар хамтран иргэдэд соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн нийтийн соёлыг  дээшлүүлэх зорилготой “Соёлын цаг” нөлөөллийн аян өнөөдөр /2020.09.24/ Дундговь аймагт боллоо.

 

“Соёлын цаг” нөлөөллийн аянд Дундговь аймгийн урлаг, соёлын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан, үзэсгэлэн гаргаж, Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын авьяаслаг багачууд, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид шилдэг уран бүтээлийн дээжээсээ өргөн барьсан байна.

 

Мөн энэ үеэр аймгийн Төв номын сангаас төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан “Номын буланг моод болгоё” цахим уралдааны дүнг зарлаж, шагналыг гардуулав. Цахим уралдааны тэргүүн байранд Дундговь аймгийн Онцгой байдлын газар, дэд байранд 8-р цэцэрлэгийн хамт олон шалгарчээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа