Мэдээ, мэдээлэл

“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2020” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 16 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЛОО

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, малчид, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлтэй холбох, мэдээлэл солилцох, түгээх, худалдан борлуулах орчинг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Дундговь түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа 16 дахь жилдээ боллоо.

Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд 11 сумын 94 иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулан, 10 номинацаар шилдгээ шалгаруулжээ.

“Дундговь түншлэл-2020” үзэсгэлэн худалдааны

Шилдгийн шилдэг “Гран при” номинацад

-       Гурвансайхан сумын Н.Ганхуяг

“Аймгийн брэнд” бүтээгдэхүүн номинацад

-       Говь-Угтаал сумын С.Даваасүрэн

-       Өлзийт сумын Ц.Долгормаа

Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн номинацад

-       Адаацаг сумын Т.Жагдалцоож

-       Дэлгэрцогт сумын Д.Мөнхжаргал

Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн номинацад

-       Сайхан-Овоо сумын Ж.Чулуунбаатар

Хүнсний бусад нэрийн бүтээгдэхүүн номинацад

-       Өлзийт сумын Дарцагт бүлэг

-       Баянжаргалан сумын Д.Дашням

Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн номинацад

-       Өлзийт сумын Д.Нямсүрэн

-       Сайнцагаан сумын Б.Долгорсүрэн

Шилдэг гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн номинацад

-       Сайнцагаан сумын М.Мөнхнасан

-       Сайнцагаан сумын Б.Эрдэнэтогос

Шинэ бүтээгдэхүүн, шинийг эрэлхийлэгч номинацад

-       Өлзийт сумын Д.Дэмчигцог

Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн номинацад

-       Гурвансайхан сумын Ч.Эрдэнэбаяр

Нийтийн хоолны салбарын шилдэг үйлдвэрлэгч байгууллага номинацад

-       Сайнцагаан  сумын “Ээлт бор хайрхан” ХХК тус тус шалгарсан байна.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа