Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, малчид, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлтэй холбох, мэдээлэл солилцох, түгээх, худалдан борлуулах орчинг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Дундговь түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа 16 дахь жилдээ боллоо.
Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд 11 сумын 94 иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулан, 10 номинацаар шилдгээ шалгаруулжээ.
“Дундговь түншлэл-2020” үзэсгэлэн худалдааны
Шилдгийн шилдэг “Гран при” номинацад
- Гурвансайхан сумын Н.Ганхуяг
“Аймгийн брэнд” бүтээгдэхүүн номинацад
- Говь-Угтаал сумын С.Даваасүрэн
- Өлзийт сумын Ц.Долгормаа
Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн номинацад
- Адаацаг сумын Т.Жагдалцоож
- Дэлгэрцогт сумын Д.Мөнхжаргал
Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн номинацад
- Сайхан-Овоо сумын Ж.Чулуунбаатар
Хүнсний бусад нэрийн бүтээгдэхүүн номинацад
- Өлзийт сумын Дарцагт бүлэг
- Баянжаргалан сумын Д.Дашням
Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн номинацад
- Өлзийт сумын Д.Нямсүрэн
- Сайнцагаан сумын Б.Долгорсүрэн
Шилдэг гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн номинацад
- Сайнцагаан сумын М.Мөнхнасан
- Сайнцагаан сумын Б.Эрдэнэтогос
Шинэ бүтээгдэхүүн, шинийг эрэлхийлэгч номинацад
- Өлзийт сумын Д.Дэмчигцог
Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн номинацад
- Гурвансайхан сумын Ч.Эрдэнэбаяр
Нийтийн хоолны салбарын шилдэг үйлдвэрлэгч байгууллага номинацад
- Сайнцагаан сумын “Ээлт бор хайрхан” ХХК тус тус шалгарсан байна.