Мэдээ, мэдээлэл

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Өнөөдөр улсын Онцгой комиссын орлогч даргын 18 дугаар тушаалаар цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл, өвөлжилтийн бэлэн байдал, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг бүхий Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан шуурхай бүлэг Дундговь аймагт ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Онцгой комисс хуралдаж,  шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийг газраас өвөлжилтийн бэлэн байдал болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа