Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, ахмад дайчин Н.Пүрэвжалба нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 111 дугаар зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсаныг өнөөдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар гардуулж өглөө.
Мөн энэ үеэр улс орныхоо хувь заяаг мөрөн дээрээ өргөж, 1945 оны чөлөөлөх дайны ялалтад мятаршгүй зориг, цуцашгүй зүтгэлээр үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан, энх цагийг авчирсанд талархал илэрхийлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын “Бахархал-Хүндэтгэл”-ийг гардуулан өгсөн байна.
Түүнчлэн аймгийн Засаг даргын 2020 оны А/244 дугаар захирамжаар ахмад дайчин Н.Пүрэвжалба гуайд хүндэтгэл үзүүлэн, 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.