Өнөөдөр Архивын ерөнхий газраас Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулга, ач холбогдол, үйл ажиллагааны зохицуулалт, байгууллагын удирдлагын хүлээх үүрэг, хариуцлага, хүний нөөцтэй холбоотой зохицуулалтын талаар цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс агентлагуудын дарга, мэргэжилтнүүд зэрэг 30 хүн оролцжээ.
Сургалтаар “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн танилцуулга” сэдвээр Архивын ерөнхий газрын дэд дарга Ч.Оюунчимэг, “Төрийн архивын зохицуулалт” сэдвээр Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал, “Төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлт” сэдвээр Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, “Цахим албан хэрэг хөтлөлт, цахим архив” сэдвээр Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар тус тус илтгэл тавьсан байна. Түүнчлэн тус хуулийн шинэчилсэн найруулга нь энэ оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.