Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН АХМАДЫН СПОРТЫН II НААДАМД БАГИЙН ДҮНГЭЭР САЙНЦАГААН СУМЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ахмад настны эрүүл насжилтыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир спортыг олон нийтэд сурталчлах, ахмад тамирчдыг харилцан туршлага солилцуулах зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй аймгийн Ахмадын спортын наадам энэ сарын 20, 21-ний өдрүүдэд үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадамд Дундговь аймгийн 11 сумын 135 ахмад тамирчид оролцож, софт волейбол, граунд гольф, шатар, шагайн харваа, ширээний теннис зэрэг спортын 5 төрлөөр болон нийтийн бүжгийн 6 төрлөөр өрсөлдөж багийн дүнгээр Сайнцагаан сумын ахмад тамирчид тэргүүлэн цомын эздээр шалгарсан бол Өндөршил сумын тамирчид дэд байр, Гурвансайхан сумын тамирчид гутгаар байрыг тус тус эзэлсэн амжилт үзүүлжээ. Мөн наадмын

“Граунд гольф”-ын төрөлд

Эмэгтэй:

1-р байр –   Г.Догмид – Гурвансайхан

2-р байр –  Н.Буянтогтох – Эрдэнэдалай

3-р байр –  Д.Сумъяа – Өндөршил

Эрэгтэй:

1-р байр –   П.Жигжид – Гурвансайхан

2-р байр – Д.Гансүх – Говь-Угтаал

3-р байр – Л.Дүүрэн - Сайнцагаан

 

“Шатар”-ын төрөлд

Эмэгтэй:

1-р байр – Д.Бат-Өлзий – Сайнцагаан

2-р байр – Т.Туяа – Өндөршил

3-р байр – Н.Цэцэгмаа – Эрдэнэдалай

Эрэгтэй:

1-р байр – Д.Санжмятав – Сайнцагаан

2-р байр – Г.Адъяадорж – Эрдэнэдалай

3-р байр – Ж.Отгонбаяр – Луус

 

“Шагайн харваа”-н төрөлд

Хуруу харваа:

1-р байр – Ц.Цогнэмэх – Адаацаг

2-р байр – Б.Төгс – Сайнцагаан

3-р байр – Д.Эрдэнэчулуун – Өндөршил

Чавх харваа:

1-р байр – Д.Сандаг – Сайнцагаан

2-р байр – Д.Сумъяа – Өндөршил

3-р байр – Б.Борхүү – Сайхан-Овоо

 

“Ширээний теннис”-ний төрөлд

Эмэгтэй:

1-р байр – А.Дунгаамаа – Сайнцагаан

2-р байр – Б.Цэрэнмөнх – Говь-Угтаал

3-р байр – Д.Эрдэнэчулуун – Өндөршил

Эрэгтэй:

1-р байр – Л.Батцагаан – Сайнцагаан

2-р байр – Д.Амгалан – Говь-Угтаал

3-р байр – С.Сайнбаяр – Дэлгэрхангай

 

“Софт волейбол”-ын төрөлд

1-р байр – Монгол улсын Гавьяат дасгалжуулагч М.Гаамаа ахлагчтай Сайнцагаан сумын баг

2-р байр – н.Батсүмбэр ахлагчтай Өндөршил сумын баг

3-р байр – С.Сайнбаяр ахлагчтай Дэлгэрхангай сумын баг

 

“Цэнгээнт бүжиг”-ийн төрөлд

55-65 насны хос:

1-р байр – Ц.Чулуунбаатар, Н.Өлзий-Орших – Сайнцагаан

2-р байр – н.Дондов, П.Нарантуяа – Гурвансайхан

3-р байр – Б.Цогтбаатар, Ш.Мөнхцэцэг – Говь-Угтаал

65-аас дээш насны хос:

1-р байр – Ж.Дангаажав, Д.Наранцэцэг – Сайнцагаан

2-р байр – Д.Батсүмбэр, Л. Сарангэрэл – Өндөршил

3-р байр – П.Жигжид, Г.Дагмид – Гурвансайхан нар тус тус шалгарсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа