Мэдээ, мэдээлэл

“ДУНДГОВЬ АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН”-Д 120 БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Өнөөдөр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөртэй хамтран “Дундговь аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд 15 сумын 120 бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байгаа юм.

Зөвлөгөөнд оролцогчдод зориулан GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн бизнесийн  зөвлөх багш Б. Байгалмаа “Орон нутгийн брэнд  бүтээгдэхүүний борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?” сэдвээр, “Хархираан Хатад” ТББ-ын тэргүүн, бизнесийн сургагч багш Х. Бинъяа “Орон нутгийн соёлын өвийг тээгч эмэгтэйчүүд” сэдвээр тус тус сургалт явууллаа.

Мөн зөвлөгөөний хүрээнд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний туршлага солилцох үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Түүнчлэн оролцогчдын дунд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжих боломж” хэлэлцүүлгийг өрнүүлж, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг танилцуулан, баталсан байна. 

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа