Мэдээ, мэдээлэл

ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГҮҮД ЭХ ОРНОО ХАМГААЛАХААР МОРДЛОО

Өнөөдөр 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд тэнцэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын хяналтын тооны дагуу Улаанбаатар цэргийн хүрээнд хуваарилагдсан цэргүүдийг цэргийн албанд үдэн мордууллаа.
 
Тус үйл ажиллагаанд аймгийн 2020 оны Цэрэг татлагын товчооны дарга, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх нар оролцож цэргийн албанд тэнцэн, эх орноо хамгаалахаар явж буй залуустаа амжилт хүссэн юм.
 
Энэ жил Дундговь аймгаас 18-25 насны 150 гаруй залуус эр цэргийн албанд мордож байна. Ийнхүү 2020 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдаж буй залуус ар гэр, ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл хайраар үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордлоо.
 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа