Мэдээ, мэдээлэл

ХОСГҮЙ ҮНЭТ БАРИМТЫГ ИЛРҮҮЛЖ, ТҮҮХИЙН ЭХ СУРВАЛЖИД  БҮРТГҮҮЛЭН, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭВ

Дундговь аймаг дахь Төрийн архиваас тус архивт хадгалагдаж байгаа баримтуудаас хосгүй үнэт баримтыг судалж, илрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулан, 16 хөмрөгийн  18 баримтын судалгаа, тодорхойлолт, дүгнэлтийг гарган хүргүүлснээр 4 хөмрөгийн 4 баримт шалгуурыг хангаж, анх удаа хосгүй үнэт баримтын гэрчилгээ авлаа. Үүнд:

Төрийн архивын 1 дүгээр хадгаламжийн сангаас

  1. 44-р хөмрөг, 1-р данс, 3-р хадгаламжийн нэгж  буюу Аймгийн музейн Эртний гар урлал, хэв зуршлын булан,
  2. 11-р хөмрөг, 1-р данс, 8-р хадгаламжийн нэгж буюу Дэлгэрцогт,Цагаандэлгэр сумдаас Халх голын байлдаанд оролцсон хүмүүсийн бүртгэл
  3. 2-р хөмрөг, 1-р данс, 24-р хадгаламжийн нэгж буюу Гурвансайхан сумын Энх тайвны гэрээ байгуулах тухай Энх тайвны дэлхий дахины зөвлөлийн уриалгад гарын үсэг зурсан баримт
  4. 2-р хөмрөг, 1-р данс, 3-р хадгаламжийн нэгж буюу Гурвансайхан  сумын хөдөлмөрчдөөс Солонгосын ард түмэнд тусалсан бэлэглэл, хуримтлалын данс зэрэг нь түүхийн эх сурвалжид бүртгэгдэж тус тус гэрчилгээ авчээ.

Монгол улсын хэмжээнд нийт 4 аймаг, 3 байгууллага анхлан хосгүй үнэт баримт бүртгүүлж, гэрчилгээ авч байгаа бол Дундговь аймгийн хосгүй үнэт архивын баримт нь баримтынхаа агуулгаар хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа