Удирдлагын академийн магистрын зэрэг олгох улирлын сургалтын элсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд аймгийн ЗДТГ-ын 303 тоот өрөөнд бүртгэнэ. Энэ удаагийн элсэлтээр өөрийн зардлаар суралцах хүсэлтэй иргэдийг элсүүлэн суралцуулна.
Элсэгчдэд тавигдах шаардлага
Бакалаврын зэрэгтэй
Голч дүн 2.7-оос доошгүй
Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно. /Мэргэшүүлэх дипломын голч дүн 3.2-оос доошгүй/
Элсэгчийн бүрдүүлэх баримт бичиг
Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягтыг аймгийн ЗДТГ-ын 303 тоот өрөөнөөс авах/
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
Бакалаврын зэргийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх/
Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол диплом, хуулбар
Эсээ
3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
Бүртгэлийн хураамж 25000 төгрөг
Холбогдох хаяг: Аймгийн ЗДТГ-ын 303 тоот өрөө
Утас: 70592362, 99059830