Дундговь аймгийн хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтад 204 хүн бүртгүүлсэн байна. Шалгалтыг 11-р сарын 6,7-ны өдрүүдэд 9 ээлжээр 08:00-21:00 цагийн хооронд зохион байгуулна.
Шалгалтын хуваарь, шалгалтад орох цаг оролцогчийн бүртгүүлсэн хаягт очсон байгаа. Шалгуулагч нь хуваарьт өдрийн хуваарьт цагтаа шалгалт эхлэхээс 30 минутын өмнө иргэний үнэмлэх, баталгаажуулсан хуудастайгаа ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу масктай ирсэн байхыг анхааруулъя. Хоцорч ирсэн оролцогчийг шалгалтад оруулах боломжгүйг анхаарна уу
Холбогдох утас: 70592362, 99059830