Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД УРЬДЧИЛСАН БАЙДЛААР НИЙТ 47 ШАЛГУУЛАГЧ ТЭНЦЛЭЭ

Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Дундговь аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг есөн ээлжээр зохион байгууллаа. Шалгалтад 204 иргэн оролцохоос 158 шалгуулагч орж, урьдчилсан байдлаар нийт 47 шалгуулагч тэнцэн, төрийн албаны нөөцөд бүртгүүлэх боломжтой боллоо.
 
Тэнцсэн иргэдийн нэрсийг албажуулан, Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, тус зөвлөлийн тогтоол гарснаар баталгаажих юм. Энэ удаагийн шалгалтад Эрдэнэдалай сумын иргэн Болдын Адъяа 100 оноогоор тэнцэж улсдаа анхдагчдын нэг болсон байна.
 
Мөн шалгалтын үйл явцыг нээлттэй, ил тод байлгах зорилгоор шууд дамжуулалт хийж, үүдний хэсэгт дэлгэц байрлуулан, иргэд олон нийт дэлгэцээр шалгалтын явцыг хянах боломжийг бүрдүүлсэн юм.
Шалгалтын комьпютер, техник хэрэгслийн бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангах үүднээс Мобикомтой хамтран интернетийн хурдыг 10gb болгон нэмэгдүүлж ажиллав.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа