Мэдээ, мэдээлэл

“ХОРШООНЫ ЗАСАГЛАЛ БА ГИШҮҮДИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол улсын Засгийн газар, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл, Хоршоодын холбоо хамтран “Хоршооны засаглал ба гишүүдийг идэвхжүүлэх” сургалтыг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулж байна.

Тус сургалтад “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл хэрэгжиж буй Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумдын бүлгийн гишүүд оролцож байгаа юм. Сургалтыг Монголын үйлдвэр, үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгч С.Энхтуяа удирдан явуулж байгаа аж.

Энэхүү сургалт нь “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл хэрэгжиж буй Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад болж байгаа юм. Төслийн хүрээнд 40 бүлэг бүхий 300 иргэн хамрагддаг бөгөөд бүлгийн дарга нар бүлгээ түшиглэн хоршоо байгуулах зорилготойг онцоллоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа