Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ажлаа хүлээн авч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын 25 дугаар хуралдааныг зарлан хуралдууллаа.
Энэ удаагийн хурлаар коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний тухай мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд илтгэл, мэдээлэл танилцуулсан бөгөөд Засаг даргын зүгээс үүрэг чиглэл өгсөн байна.