Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ ЗАСГИЙН ГАЗРЫН ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦОВ

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос 21 аймагтай хийсэн цахим хуралд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймгийн Онцгой комиссын гишүүдийн хамт оролцлоо. Хурлаар Ковид-19 өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож мөн цаг үе, өвөлжилтийн асуудлаар ярилцлаа. Засаг дарга Ц.Мөнхбат: "Дундговь аймагт өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой 1000тн өвс, 500тн тэжээлийн нөөц хүсэж байна. 4-5 отрын штаб байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ ажлын зардал санхүүгийн асуудалд анхаарч өгнө үү" гэсэн хүсэлтийг тавилаа.


Засгийн газраас хариуд нь: "Өвөлжилт хүндэрсэн гэж үзэж байгаа 6 аймагт Дундговь аймаг багтаж байгаа бөгөөд 200 сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн, холбогдох яамтай ярилцаж санхүүжилтээ хурдан татан авах, Улсын нөөцөд байгаа хуучин өвс, тэжээлийг хэрхэн аймгуудад хувиарлах талаар ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ" гэсэн чиглэлийг өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа