Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ МЭДЭЭЛЛЭЭС ОНЦЛОН ХҮРГЭЖ БАЙНА

Энэ удаагийн мэдээллийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар нар оролцож дараах асуудлаар мэдээлэл хийлээ.


 Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэдээ татан авах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос шаардлага хангасан 100 гаруй иргэн 3 автобуссаар ирж байна. Сумдын иргэд Дэлгэрцогт сум дээрээс 5 сум руу шууд явахаар, аймгийн төвд ирэх иргэд Авто тээврийн газар дээрээс шууд гэртээ очих байдлаар зохион байгуулж байна. Орон нутагтаа ирж байгаа иргэд 14 хоног гэрийн хорионд тусгаарлагдах ёстой.
 Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн тоонд Дундговь аймаг орж байгаа учир шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. ХХААХҮЯамны сайдад өвс тэжээлийн нөөцийг ахиу бэлдэх хүсэлт хүргүүллээ.
 Идэш хоол, махны бэлтгэлтэй холбоотой орох гарах зөвшөөрлийг ард иргэдэд хүндрэл багатайгаар Шуурхай штаб дээр олгож байна.
 Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж байгаад өнөө өглөөний 06 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж нэг горим буурж ажиллаж байна. Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын захирамж гарч тодорхой үйл ажиллагаануудыг нээх шийдвэр гарсан. Барилгын материалын дэлгүүр, Авто засвар, авто угаалга, Дугуй засвар, авто сэлбэг худалдаа, хоол хүргэлтийн үйлчилгээ, оёдолын болон гутал засвар, ломбард, хими цэвэрлэгээ гэх мэт иргэдийн өдөр тутамын орлогын эх үүсвэртэй холбоотой үйл ажиллагааг хэвийн ажилуулах шийдвэр гаргасан.
 Өнөөдрийн Улаанбаатар хотоос ирэх автобусс 14 цагт ирэх байсан бол иргэдийн бичиг баримтаа дутуу бүрдүүлсэнээс болоод 17 цагт нааш хөдөлсөн. Ирж байгаа иргэд шинжилгээгээ өгөөд цахимаар билетээ захиалаад тухайн орон нутгийн хаягтай иргэн байх гэх мэт шаардлагыг хангаж байж ирнэ. Тэгээгүй тохиолдолд явуулах боломжгүй гэдгийг маш сайн анхаарна уу.
 119.mn гэсэн хаягаар бүртгүүлэхэд алдаа гарч байгаа маргааш гэхэд хэвийн болно.
 Ард иргэдээ хүнс хоолонд нь явуулах, иргэдээ гэр оронд нь хариулах гэх мэт тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ард иргэд маань зөвшөөрөлгүй хулгайн замаар явахгүй байх гэх мэт өөртөө болон өрөөлд эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.
 Аймаг, сумд хооронд явах асуудал дээр ямар нэг шинжилгээ авахгүй. Шуурхай штабаас зөвшөөрөл аваад постон дээр асуумжаа бөглөөд явж болох шийдвэрийг УОК болон АОК-ын зүгээс гаргасанг онцолж хэлье.
 Аймаг дотор такси үйлчилгээг эрсдэлтэй гэж үзэн хориглож албан ёсоор зөвшөөрөхгүй байгаа. Цаашид эрсдэлийг тооцон шат дараатай арга хэмжээ авна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа