Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ МЭДЭЭЛЛЭЭС

12 сарын 02-ны өдрийн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын мэдээллээр ОБГ-ын дарга М.Адъяабаатар, ЭМГ-ын хэлтсийн дарга Л.Ганбат нар оролцлоо.

1. Дундговь аймагт сүүлийн 24 цагийн байдлаар гэрийн ажиглалтанд 375, аймгийн төвд 132, сумдад 243 байна. Тусгаарлалтанд 23 иргэн байна. ХӨСҮТ рүү 283 хүний PCR шинжилгээг явуулж хариу ирсэн. Түргэвчилсэн оношлуураар 1038 хүнд шинжилгээ хийсэн байна.
2. 14 хоногийн гэрийн тусгаарлалтанд орж байгаа хүмүүс эрүүл мэндийн байгууллагын хяналт дор, өдөр бүр өрхийн эмчдээ утсаар биеийн байдлаа хянуулах, ямар нэг өөрчлөлт гарвал яаралтай мэдэгдэх ёстой.
3. Улаанбаатарт хөл хориноос өмнө очоод тэнд гацсан иргэдээ түр журам гаргаад тусгай зохион байгуулалттай татан авчирч байгаа болохоос хөл хорио тавигдлаа, чөлөөтэй явж болох юм байна гэж ойлгож болохгүйг иргэд хатуу анхаарна уу.
4. Улаанбаатар хотоос өчигдөр 105 иргэн ирж, 14 хоногийн гэрийн тусгаарлалтад орсон. Мөн Дундговь аймгаас Улаанбаатар хот руу иргэдийг явуулж эхэллээ. Тухайн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр орой шуурхай хуралдаж, болж байгаа болон болохгүй байгаа зүйлээ ярилцаж, төлөвлөгөөндөө тодотгол хийлээ.
5. Иргэддээ анхааруулах зүйл байна. Иргэд Улаанбаатар хотоос ирээд тухайн сум руугаа хүнээр хүргүүлнэ, хүргэсэн хүн буцаж ирнэ гэдэг асуудал байна. Бид иргэдээ татаж авахын тулд сум бүрээс 2, аймгийн ОК-оос 10 автомашин бэлдсэн тэр унаагаар хүргэж өгнө. Зарим иргэд ирчихээд хүнс хоолонд явах, өөр тийш явах гэх мэт асуудал байна. Энэ бол боломжгүй зүйл гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй.
6. Улаанбаатар хотоос ирэх иргэдийг дараагийн сумд руу явуулахдаа Дэлгэрцогт сумын төвөөс тараана гэж байсан бол болиод Сайнцагаан сумын төв дээрээс явуулахаар болсон.
7. Ирж буй иргэд маань тухайн үед ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хүлээн авч, тосч авч байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүний зааврыг хэрэгжүүлэх ёстой. Дур мэдэн ачаа тээшээ авдаг, бэлдсэн машинаас өөр машинд суух гэх мэт үйлдэлүүд гарч байгаа учир иргэд маш ухамсартай байхыг анхааруулж байна.
8. Ирж буй иргэдийг ар гэрийхэн нь тосч авах байдал байна. Тусгай татсан бүс рүү нэвтрэхгүй тэнд ажиллаж байгаа хүмүүсийн шаардлагыг биелүүлээд, харилцан бие биенээ хүндэтгэн энэ ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
9. Иргэд хувийн тээврийн хэрэгсэлтэйгээр Улаанбаатар хотоос шууд сум руу явах асуудал байна. Энэ тохиолдолд сумынхаа ОК болон Шуурхай штабд заавал мэдэгдэж бүртгүүлсэнээр хяналт судалгаанд орно.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа