Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 12 САРЫН 03-НЫ ӨДРИЙН МЭДЭЭЛЛЭЭС

1. Аймгийн хэмжээнд 76 цэгт, хөдөлгөөнт эргүүлийн 16 чиглэлд нийт 224 алба хаагч, 78 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Мөн Шуурхай штабын 70592221, 83011234 дугаарын утсаар сүүлийн 24 цагийн хугацаад 120 иргэдээс асуулт, мэдээлэл ирсэнийг зохих хариулт заавар зөвлөгөөг өгсөн байна. Өчигдөр 17 цагт Улаанбаатар хотоос 4 автобуссаар 157 иргэн ирж, сумдын ОК-д мэдээлэл өгч, гэрийн тусгаарлалтанд ороод байна.
2. Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт цагийн байдал харьцангуй тайван байна. Улаанбаатар хотоос иргэдээ татан авч байгаатай холбогдуулаад гэрийн ажиглалтанд байх хүний тоо өсч 610 хүн болоод байна. Үүнээс аймгийн төвд 177, сумдад 433 хүн байна. Тусгаарлах байранд нийт 30 хүн байна. Тохиолдлын ойрын болон дам хавьтлуудын 3 дахь давтан шинжилгээнүүд хийгдсэн. Нийтдээ 285 хүнд PCR шинжилгээ авсан.
3. Иргэдийг Улаанбаатар хотруу явуулахтай холбоотойгоор УОК-оос ирсэн чиглэлийн дагуу манай аймаг халдваргүй бүс нутаг учир шинжилгээ өгөхгүйгээр, асуумж бөглөөд зорчих болсонг дахин онцолж хэлмээр байна. Энэ талаар Шуурхай штабын утсанд иргэд олноор хандаж байна.
4. Улаанбаатар хотоос иргэдээ гаргаж байгаатай холбоотой мөн ойрын болон дам хавьтлууд нэмэгдэж байгаатай холбоотой ХӨСҮТ болон бусад шинжилгээний лабораторуудад ачаалал ихэсч шинжилгээний хариу удаашралтай гарч байна. Уржигдар өгсөн шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Түргэвчилсэн шинжилгээг 1278 хүнд хийсэн бүгд сөрөг гарсан.
5. 119 цахим хаягаас шинжилгээний хариугаа авахад ачаалал ихтэй хүндрэл гарч байгааг ЭМЯ-ны зүгээс анхаарч хүн хүч нэмэгдүүлж, шинжилгээний хариу шивэх ажилтанг нэмэгдүүлэх, хүмүүсийн гар утсанд хариуг явуулах гэх мэт арга хэмжээ авч ажиллаж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа