Мэдээ, мэдээлэл

УЛААНБААТАР ХОТООС 662 ИРГЭНЭЭ ТАТАН АВЛАА

Улсын Онцгой комиссын түр журмын дагуу 12 сарын 1-ээс Улаанбаатар хотод гацсан иргэдийг орон нутагруу нь зорчуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос ажлын хэсэг байгуулж, түр журам гарган Улаанбаатар хотоос орон нутгийнхаа иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Энэ хугацаанд Улаанбаатар хотоос нийтийн тээврээр 662 иргэнийг татан авч, Дундговь аймгаас 211 иргэнийг нийслэл хотруу зорчууллаа. Голомттой бүс нутгаас ирсэн иргэдийг сумдын Онцгой комиссоос халдвар, хамгаалал хийгдсэн машинаар тосон авч, гэрт нь хүргэж өгч байна. Иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар аймаг, сумдын Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн байгууллагын алба хаагчид, төрийн албан хаагчид тасралтгүй ажилласаар байна.

Голомттой бүс нутгаас ирсэн иргэд та бүхэн хариуцлагатай байж мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийг чанд сахин, гэрийн тусгаарлалтыг мөрдөнө үү.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа