Улсын Онцгой комиссоос гаргасан иргэдийг орон нутагт нь буцаах түр журмын дагуу 12-р сарын 1-6-ны хооронд Улаанбаатар хотоос 25 автобусаар 834 зорчигч ирсэн бол Дундговь аймгаас Улаанбаатар хотруу 235 зорчигч Улаанбаатар хотруу зорчсон байна. Мөн хувийн тээврийн 85 хэрэгслээр 330 хүн орон нутагтаа иржээ.
Иргэдийг татан авах ажлыг аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар болон сумдын Онцгой комисс зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж, үүргээ гүйцэтгэж байна.
Голомттой бүс нутгаас ирсэн иргэн та ч мөн үүргээ биелүүлж мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийг мөрдөн, гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд сахина уу.