Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд зохион байгуулсан цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр болон ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтэнгүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Хурлаар Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга, хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр явуулж буй ажлууд, анхаарах асуудлууд, хуульд заасан журмын дагуу бодлогын баримт бичиг боловсруулах зарчим, оролцогчдын хүлээх үүрэг хариуцлагын талаар сургалт, мэдээлэл өгсөн байна.