Улсын Онцгой комиссын түр журмаар Улаанбаатар хотод гацсан иргэдийг татан авах ажил 12 сарын 1-ний өдрөөс эхлэн үргэлжилж байна. Орон нутагруугаа хувийн унаа болон нийтийн тээврээр ирэх хүсэлтэй иргэд коронавируст халдварын PCR шинжилгээ өгч, шинжилгээний хариу болон бусад холбогдох бичиг баримтын хамт шалган нэвтрэх хяналтын цэгүүдэд шалгуулж нэвтэрч байгаа юм. Иймд иргэд та бүхэн #заавал шинжилгээний #хариу гарсан тохиолдолд орон нутагруугаа зорчих шаардлагатайг анхааруулъя.