Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ, ОРЛОГЧ ДАРГА М.АНХБАЯР, САЙНЦАГААН СУМЫН ЗАСАГ ДАРГА С.БАТ-ОРГИЛ НАР МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Шинээр томилогдсон аймгийн удирдлагууд байгууллага агентлагуудаар явах төлөвлөгөө гаргаад өнөөдөр Ш.Төрбат даргатай Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.


Мэргэжлийн хяналтын газар нь 2020 оныг “ТӨРИЙН ХЯНАЛТАД- ХАМТЫН АЖИЛЛАГАА САЙЖРУУЛАХ ЖИЛ” болгон зарлаад энэ жилийн хүрээнд Хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах хяналт шалгалтын ажлаа уялдуулан аж ахуйн нэгж байгууллагад үүсэх хяналт шалгалтын давхардлыг арилгах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн энэ онд 325 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт, 138 обьектод зөвлөн туслах үйлчилгээ, гүйцэтгэлийн хяналт 337, 43 чиглэлээр бусад хяналт, 19 салбарын сургалт зохион байгуулж төлөвлөгөөний хэрэгжилт 100 хувьтай байна. Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад нийт 3568 зөрчил илрүүлж, илрүүлсэн зөрчлийн 24,3 хувийг газар дээр нь арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар нийт 202 албан шаардлага, 88 зөвлөмж өглөө. Үйл ажиллагаа, ажлын байр, бүтээгдэхүүнтэй холбоотой 109 дүгнэлт, 22 акт гаргасан байна. Хууль бус үйл ажиллагааны улмаас 27.470.000 төгрөгийн торгууль ногдуулж 25.870.000 мянган төгрөгийг барагдуулан 95 хувийн биелэлттэй байна. Ирэх жилийн төлөвлөлтийг хийхийн тулд 3483 обьектод эрсдэлийн үнэлгээ хийж шилэн хяналтын цахим системд бүртгэлээ. МХГ-ын дэргэдэх Сорилтын лаборатори нь Стандартчилал хэмжилзүйн газраас үл тохиролгүй дүгнэгдэж итгэмжлэлийн хугацаагаа 4 жилээр сунгуулан ажиллаж байна. Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жилийн хүрээнд ажилчдын зуслангийн 2,7 га газарт 3000 ширхэг мод шинээр тарьж, 38 айлын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэн, 5 айлын “эко хаус” ашиглалтад оруулсан байна. Аймгийн соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбайнуудын эвдэрч бүрэн бүтэн байдал нь алдагдсан цаашид ашиглах боломжгүй болсон бүх тоглоом, дасгалын төхөөрөмжүүдийг засварлаж шинэчиллээ. Дээрх 2 тоглоомын талбайд нийт 7,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгууллагын албан хаагчид засаж тохижуулан аймгийн засаг дарга болон сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.


Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан удирдах дээд байгууллагаас ирж буй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар ажиллаж буй албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, тэднээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тусгай утсанд иргэдээс ирүүлж буй санал гомдолд хариулт, зөвлөгөө зөвлөмж өгөх зорилго бүхий 24 цагийн шуурхай штаб ажиллаж байна.


МХГ-ын дарга Ш.Төрбат аймгийн шинэ удирдлагуудад амжилт хүсэхийн зэрэгцээ байгууллагадаа тулгамдаж байгаа хөдөө ажлын зориулалтаар ашиглаж байгаа автомашины ашиглалтын хугацаа дууссан тул автомашины асуудлыг шийдвэрлэж өгөх. Лаборатори нь барилгын В1 давхарт байрладаг нь байгалийн гэрэлтүүлэг дутагдалтай, аюулгүй үзүүлэлтээр шинжлэх шинжилгээ хийх, өргөтгөх нөхцөл боломж муу, химийн бодисын ууршилт дэгдэлт нь ажлын байранд тархаж, ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зэрэг муу үр дагавартай байдлыг харгалзан лабораторийн барилгын өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хоёр асуудлыг тависан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа