Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, орлогч дарга М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүрэлцэн очиж алба хаагчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус газар нь 2020 оны 12 сарын байдлаар нийт 444 иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх баримт бичгийн 2.7 тэр бум төгрөгийг биелүүлхээс, 273 иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх баримт бичгийн 1,0 тэр бум төгрөгийн биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар гүйцэтгэх баримт бичгийн 62.6 хувийг биелүүлж ажилласан бөгөөд Улсын дундаж нь 51.7 хувьтай байна.
Хүүхдийн тэтгэлэгийн биелүүлбэл зохих 252 гүйцэтгэх баримт бичгийн 1.5 тэр бум төгрөгөөс 161 гүйцэтгэх баримт бичгийн 778.2 сая төгрөгийн тэтгэлэгийг биелүүлж, Биелэлт 63.8 хувьтай. Өнгөрсөн оны мөн үеэс 0,2 хувиар, улсын дундаж үзүүлэлтээс 10,9 хувиар тус тус өссөн. Хүүхдийн тэтгэлэгийн биелэлтийг 30,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар 2020 онд хорихоос өөр төрлийн ялын 160, албадлагын арга хэмжээ авагдсан 189 этгээдийг шүүхээс хүлээн авч, хувийн хэрэг нээж Хорихоос өөр төрлийн “Цахим бүртгэл хяналтын систем”-д оруулж нийт ял, албадлагын 349 ялтан этгээдэд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулан ажилласан. 2020 оны 11 сарын байдлаар торгох ялын 116.850.000 төгрөгийг улс, орон нутгийн орлогод төвлөрүүлсэнээс аймаг орон нутагт 35.600.000 төг, ШШГЕГ-т 69.150.000 төгрөг тус тус төвлөрүүлсэн юм.
Шүүхийн шийдвэр газар нь “Нэг цонхны үйлчилгээ”-ний хэсэгт 858.0 мянган төгрөгийн урсгал засвар, жагсаалын талбайн индэрийг 256,0 мянган төгрөгөөр шинээр барих ажлыг зохион байгуулан нийт алба хаагчдын цэрэгжилт, жагсаалч байдал, жагсаалын бэлтгэл, сургуулилалтыг, тогтмол үр дүнтэй хийж байгаа бөгөөд Олон Улсын ахмадын баярын өдрийг угтан 2,597,2 мянган төгрөгөөр “Ахмадын өргөөг” шинээр барьж, ахмадын зөвлөлд хүлээлгэн өгсөн байна.
ШШГГ-ын дарга Н.Есөн-Эрдэнэ: “Манай байгууллагад томилогдож ирсэн алба хаагчид байр, орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг. Түрээсийн байр аймагт олдоц муутай байдаг” тухайгаа аймгийн удирдлагуудад уламжилсан бөгөөд Засаг дарга Ц.Мөнхбат тухайн байгууллагыг өөрийн дотоод нөөц боломжид тулгуурлан ажиллах ая таатай орчин нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. Цаашид хамтран ажиллах шаардлагатай боломж нөхцөл бүрдүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.