Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, орлогч дарга М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, тус газрын даргын Зөвлөлийн гишүүдтэй санал солилцлоо.


Цагдаагийн газар шинэ албан конторын байранд орсонтой холбогдуулан дотоод нөөц боломжиндоо тулгуурлан 1300 ширхэг хайлаас, 300 ширхэг жигд, голт бор, шар хуайс зэрэг гоёлын мод суулгаж, аж ахуйн аргаар усан оргилуур, гэрэлт самбар, усан хөшиг, түүхэн уламжлалын танхим, иргэдийн хүлээлгийн танхим, урсдаг цахилгаан самбар, бялдаржуулах өрөө зэргийг тохижуулж алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.


Энэ онд улсын хэмжээнд зохион явагдсан 23, Цагдаагийн газраас 24 удаагийн хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсаны үр дүнд тус аймагт 2020 оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэрэг 6.6%, Хулгайлах гэмт хэрэг 1.8%, мал хулгайлах гэмт хэрэг 38.7%, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 25%, хүүхэд оролцсон гэмт хэрэг 93.7%, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 31.2%, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 25%, аймгийн төвд үйлдэгдсэн гэмт хэрэг 11.2 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна. Цагдаагийн газраас 2020 оны эхний 9 сарын байдлаар орон нутгийн хүү торгуулийн орлогын дансанд 341.787.000 төгрөгний торгуулийг төвлөрүүлж 22.6 сая төгрөгөөр хүү торгуулийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна.


Мөн энэ үеэр Цагдаагийн газрын удирдлагуудын зүгээс тулгамдаж байгаа:
o Аймгийн хэмжээнд 2020 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 169 сая төгрөг төсөвлөсөн боловч Цагдаагийн газраас зохион байгуулсан аян арга хэмжээнд 6.921.600 төгрөгийг зарцуулж, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажилд мөнгө зарцуулаагүй байна.
o 2020 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгуулахаар 27 ажил арга хэмжээний санал хүргүүлэхэд 11 ажил арга хэмжээг төлөвлөгөөнд тусгасан боловч 2020 оны 10 сарын байдлаар 5 ажил арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байна.
o Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан хохирогчийг түр хамгаалах байр стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар зарагдаж, одоо хохирогчийг түр хамгаалах байр байхгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.
o Мандалговь хотын гудамжны телекамерын системыг хариуцах албан байгууллага тодорхойгүй, урсгал засварын зардлыг хаанаас гаргах нь тодорхойгүй, хэвийн ажиллаж байгаа камер одоогоор байхгүй.
o Аймгийн хэмжээнд нийтийн хэв журам сахиулах олон нийтийн аюулгүй байдлыг хангахад 15 сумдад олон нийтийн цагдаа нэн шаардлагатай.
o Адаацаг, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил сумдын цагдаагийн хэсгийн байр /кобан/-ны урсгал зардал шаардлагатай.
o Цагдаагийн газрын хуучин байрыг эзэнтэй болгох
o Хот хоорондын зам засварын ажлыг чанаржуулах
o Баривчлах байрыг агааржуулах төхөөрөмжтэй болгох
o Хурлын танхимын техник хэрэгсэл шинэчлэх гэх мэт асуудлыг удирдлагуудад танилцууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа