Аймгийн удирдлагууд ХХААГ, МЭГ-ын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзлаа. Тус газрын удирдлагууд өөрийн байгууллагын чиглэл үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил, ололт амжилт, тулгамдсан асуудлын тухай мэдээлэл өгч, санал хүсэлтээ илэрхийллээ.
ХХААГ-ын зүгээс Түншлэл зохион байгуулах павилоны асуудлыг шийдэх, ахуй үйлчилгээний төв байгуулах зэрэг асуудал тависан бол МЭГ-аас мэргэжлийн малын эмч дутагдалтай учир боловсон хүчин бэлтгэх дээр анхаарах, 420 сая төгрөгийн өртөгтэй явуулын лаборатори бүхий автомашин улсын хэмжээнд 5 байдаг, түүний нэг манай аймагт байдаг уг машиныг байрлуулах автограш барих төсөв санхүү байхгүй учир гадаа нар, салхинд элэгдэж муудах асуудал үүсээд байгааг анхаарах, сум бүрийг мал эмнэлгийн чиглэлийн хөргүүр, хөлдөөгчтэй болгох тухай асуудлыг аймгийн удирлагуудад уламжиллаа.
Засаг дарга Ц.Мөнхбат хэлэхдээ: “Өвс тэжээлийн үнэ анх ямар үнэтэй нийлүүлэгдсэн одоо тэр үнээр барих бодлоготой байх, бэлчээрийн даацтай холбоотой асуудлаар чанартай МАА-г хөгжүүлэх, малчдын судалгааг нарийн гаргах мөн МЭГ-ын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд цахимжсан байгаад сайшаалтай байна, бусад байгууллагууд мөн энэ байдлыг нэвтрүүлэх хэрэгтэй юм. Та бүхний мэргэжлийн судалгаа, зөвлөгөө мэдээлэл бидний цаашдын ажилд тусгагдаж, Мал аж ахуй дээр суурилсан манай аймгийн хувьд мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтарч, нөөц боломжоороо дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна.