Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хамт олонтой аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат бусад удирдлагуудын хамт танилцаж бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, тухайн мэргэжлийн байгууллагын онцлог тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.
Тус албаны даргаар дэд хурандаа Б.Нарантуул ажилладаг бөгөөд 8 хүний бүрэлдэхүүнтэй тусдаа өөрийн өмчийн байртайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашдаа шинэ барилга барих төлөвлөгөөтэй зураг төсөл нь хийгдсэн, газрын асуудлаа шийдсэн, техникийн нөхцөл нь бэлэн болсон улсын төсөвт суулгах ажил хүлээгдэж байгаа юм байна. Ажилтан албан хаагчдын хувьд тогтвор суурьшилтай, мэргэжилдээ чадвар, туршлагатай мэргэжилтэнгүүд ажиллаж байдагаа албаны дарга онцоллоо.
Аймгийн удирдлагуудын зүгээс тус албаны шинэ барилгын асуудал дээр чиглэлийн дээд байгууллагадаа уламжлах, орон нутгийн хэмжээнд анхаарах гэх мэт хоёр талаасаа нийлж санал хүсэлтээ нэгтгэн уламжилах нь зүйтэй гэж үзсэн байна.