Мэдээ, мэдээлэл

СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ТАНИЛЦАВ

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, орлогч дарга М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар Аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчдын өрөөгөөр орж тэдний ажлын байрны онцлогтой газар дээр нь танилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулах, хэмжүүр хэмжих хэрэгслүүдийг шалгаж баталгаажуулах, стандартын салбар сангийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Түншлэл, Цагаан сар, Худалдагч, Амтлаг хоол зэрэг арга хэмжээ, ажил мэргэжлийн уралдаануудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Дэрэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Нээлттэй мэдээллийн өдрийг зохион байгуулж танилцуулга, салбарын хууль тогтоомж, үйл ажиллагааны талаар сурталчилан таниулж, иргэний цусны даралтын аппаратыг үнэ төлбөргүй үзэж, 25 иргэнээс үйл ажиллагаа, үнэ тарифын талаар сэтгэл ханамжийн судалгаа авч, 4 аж ахуйн нэгжид хэрэгцээт стандартыг нь гаргаж өгч үйлчилсэн байна.


Тус газрын дарга А.Пүрэвсүрэн: Стандартчилал, Хэмжил зүйн ажил үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд илүү ойр, түргэн шуурхай хүргэж, Стандартчилал, Техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулийн холбогдох заалтуудад дурдагдсан бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллах болно гэдгээ аймгийн удирдлагуудад илэрхийлсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа