Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН МЭДЭЭЛЭЛ

1. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын 27 дугаар хурал хуралдаж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 12-р сарын 31-ний 06:00 цаг хүртэл сунгалаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бар, цэнгээний газар, караоке, бариа засал, массаж, сүм хийдийн үйл ажиллагаа, хичээл сургууль, цугларалт, хэлэлцүүлэг, курс дамжаа, секц дугуйлан, үзвэр үйлчилгээ, спорт зал, уралдаан тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 12-р сарын 31-ний 06:00 цаг хүртэл хориглолоо.
- Архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг 12 сарын 31-ний 06:00 цаг хүртэл хориглолоо.
- Нийтийн хоолны газар, зоогийн газар, цайны газар, үсчин зэрэг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэдэг газруудыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг чанд сахиж, үйл ажиллагаагаа явуулах шийдвэрийг гаргалаа. Тухайн газрууд үйл ажиллагаа эрхлэх тухайгаа аймгийн Онцгой комисст мэдэгдэж, Мэргэжлийн хяналтын газраас заавар зөвлөгөө авах шаардлагатай.
- Аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг одоогийн мөрдөж буй дэглэмийн хүрээнд шуурхай штабаас зөвшөөрөл олгон нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.
- Голомттой бүс нутгаас ирж буй иргэдийг www.119.mn цахим сайтад бүртгүүлж, PCR шинжилгээ өгөн, шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд орон нутгийн хяналтын цэгүүдээр нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. Голомтын бүс нутгаас ирсэн иргэдийн хараа хяналтыг сайжруулах, иргэд ухамсар сахилга баттай байх асуудлыг анхааруулж байна.
- Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тусгай горимоор явуулах чиглэлийг өглөө
- Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хоногийг 14, гэрийн ажиглалтын хоногийг 7 хоног байлгахаар шийдвэрлэлээ. Улсын Онцгой комиссын түр журмаар 12-р сарын 10-аас өмнө ирсэн иргэд шийдвэр гаргахаас өмнө ирсэн учир гэрийн тусгаарлалтад 14 хоног байна.

2. Дундговь аймгийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал харьцангуй тайван хэвээр байна. Гэрийн ажиглалтад 1777 иргэн байна. Сүүлийн 24 цагт 85 иргэн нэмэгдэж гэрийн ажиглалтад орсон. Аймгийн хэмжээнд PCR шинжилгээ 305 хүнээс авч, 296 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, бусад шинжилгээний хариу хүлээгдэж байна. Томуугийн хувьд нөхцөл байдал тайван бөгөөд амбулаторийн үзлэгийн 2,1 хувь, түргэн тусламжийн дуудлагын 7хувь, хэвтэн эмчлүүлэгчдийн 10,8 хувийг эзэлж байна.

3. Оюутнуудын татан авалт хийгдэж байгаатай холбогдуулан нэмэлт тайлбар хийе. Өвчлөл гарснаас хойш дотуур байрны оюутнууд тусгаарлалтад байсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамнаас дотуур байрны оюутнуудыг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулж, түүвэрлэн PCR шинжилгээг авсан байна. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан учир оюутнуудыг орон нутагруу нь зорчуулж байна. Харин дотуур байрнаас гадуур байсан оюутнууд бусад иргэдийн адил PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд орон нутагруу нь зорчуулж байгаа юм. Мөн PCR шинжилгээний хугацаа нь 48 цагт хүчинтэй тул иргэд хугацаандаа багтан орон нутагруу зорчих шаардлагатай байгааг анхааруулж байна.

4. Аймгийн Онцгой комиссоос хөл хорио тогтоосон хууль тогтоомжийг мөрдөж, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэн, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сахихыг иргэд, олон нийт та бүхэндээ уриалж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа