Мэдээ, мэдээлэл

ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, орлогч дарга М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа.

Татварын хэлтэс нь 2020 онд 4 тасаг, 31 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2020 оны 11 сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө нийт 6,211,558.0 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 6,660,863.40 мянган төгрөгийг төвлөрүүлж 107 хувийн биелэлтэй байна. Үүнээс улсын төвлөрсөн төсвийн орлого 1,567,979.70 мянган төгрөг буюу 83 хувь, аймгийн төвлөрсөн төсвийн орлого 2,914,000.00 мянган төгрөг буюу 116 хувь, сумын төвлөрсөн төсвийн орлого 1,704,805.8 мянган төгрөг буюу 121 хувийн тус тус биелэлттэй байна.
Коронавируст цар тахал дэгдсэнтэй холбогдуулан төсвийн орлого бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч тус хэлтэс нь нөхцөл байдалтай уялдуулан татварын албаны тасралтгүй үйл ажиллагаа ханган ажиллаж байна.


2020 онд Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жилийн хүрээнд Татварын ерөнхий газрын даргын баталсан үйлчилгээний өрөөний стандартын дагуу Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн өрөөг 2,991.1 мянган төгрөгийн өртгөөр засварлаж албан хаагч болон үйлчлүүлэгчийн таатай орчныг бүрдүүлэн ажилласан байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 77,796.3 мянган төгрөгийн албан хэрэгцээний тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн. Мөн “Цахим татварын алба” зорилтын хүрээнд татварын тайлан, хураалтын үйл ажиллагаа, лавлагаа, тодорхойлолт зэрэг татварын бүхий л үйлчилгээг цахимжуулан хэрэгжилтийг ханган татвар төлөгчдөд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болголоо.


Тус хэлтсийн барилга нь Мэргэжлийн хяналтын байгуулагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй, хуучирч муудсан, албан хаагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа учир батлагдсан зураг, төсвийн дагуу шинэ барилга бариулах ажилд дэмжлэг хүслээ. Төсвийн орлого бүрдүүлэх ажилд санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгардаг тул нэмэлт санхүүжилт шаардлагатай байгааг аймгийн засаг даргад уламжиллаа. Мөн аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани, хувь хүн татварын чиглэлийн үүргээ биелүүлдэггүй, орон сууц худалдаж авсан хүмүүс хөнгөлөлт авч чадахгүй хохирох, манайд гомдол гэсэн асуудал байдаг. Тиймээс барилга хүлээж авах комиссд татварын байгууллагаас төлөөлөл оролцуулах шаардлагатай байна гэсэн саналуудыг Татварын хэлтсийн ажилтнууд хэлсэн юм.
Засаг дарга Ц.Мөнхбат: “Маш чухал санал байна. Барилга хүлээж авах комиссд татварын байгууллагын төлөөлөл оруулах тухай саналыг хүлээж авч, судлаж хэрэгжүүлнэ. Ирэх 4 жилд аймагт бизнес эрхэлж байгаа байгууллага, иргэдээ бид дэмжинэ. Жишээ нь тендэр зарлах үйл ажиллагаанд аймгийн аж ахуйн нэгжээ дэмжиж давуу эрх олгох бодлого баримтлана. Үүнтэй уялдаад аймгийн татварын орлого нэмэгдэнэ гэж харж байна. Энэ тал дээр хамтын шийдэлд хүрч ажиллана” гэдгийг онцлон хэллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа