Аймгийн удирдлагууд байгууллагуудаар явах төлөвлөгөөний дагуу Ус цаг уур, орчны шинжилгээний төвд хүрэлцэн очиж авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, ажиллах орчин нөхцөл зэрэгтэй танилцлаа. Тус байгууллагаас цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд зориулж автомашины асуудлыг шийдвэрлэх аймаг, орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сумдын багц мессеж мэдээлэл хүргэдэг модемын сунгалтыг тухайн сум нь шийдвэрлэж байх тухай асуудлыг удирдлагуудад дэвшүүллээ.
Удирдлагуудын зүгээс мэдээлэлтэй танилцаад, ажил арга хэмжээгээ 95 хувийн гүйцэтгэлтэй явуулж байгааг онцлоод мөн мэргэжлийн албан хаагчид ажиллаж байгаа нь том давуу тал юм. Ажлын байр харьцангуй хуучны барилга байна, халаалтын асуудал хэвийн хэмжээнд биш байна, холбогдох халаалтын байгууллагад бидний зүгээс саналаа хэлнэ. Та бүхний зүгээс өөр санал хүсэлт байвал нэгтгээд бидэнд бичгээр хүргэж болно гэв.