Онцгой байдлын газар нь үндсэн чиглэлийнхээ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэлэг, хэлбэрээр зохион байгуулж нийт 310 удаагийн сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 12338 иргэнийг хамруулсан. 24 удаагийн гал түймрийн дуудлагаар гарч ажиллаж 697,5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааж, аврах ажиллагааны 90 удаагийн дуудлагыг хүлээн авч 56 иргэний амь нас, эрүүл мэдийг авран хамгаалж, 5 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган мэргэжлийн байгуулагат хүлээлгэн өгсөн байна.
Тус газрын алба хаагчид нь алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах талаар сар бүр бүтээлч ажлыг зохион байгуулдаг бөгөөд түүний үр дүнг ажлын байрны тохижилт, өнгө үзэмжээс харж болох юм.
Эрхэлсэн ажлаа үр дүнтэй, сэтгэл хангалуун зохион байгуулах орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих, сайн үйлсийн аян өрнүүлэх төдийгүй Мандалговь хотынхоо өнгө үзэмжид хувь нэмэр оруулахад анхаарал хандуулан ажиллаж байна.
Бидний сэтгэл нэгэн зүгт уриан дор нэгдэн эрсдэлгүй Дундговийг бий болгох алсын хараатай хөдөлмөрч, бүтээлч хамт олны ажилтай танилцах үеэрээ аймгийн Засаг дарга тус газрын үйл ажиллагаа алба хаагчдын ажилдаа хандах хандлага сайн байгааг дурдаж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого чиглэлд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.