Мэдээ, мэдээлэл

БОЛОВСРОЛ СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, орлогч дарга М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа нар Боловсрол соёл урлагийн газрын ажилтан албан хаагчидтай уулзаж, хийж хэрэгжүүлж байгаа ажил, тус салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар ярилцаж санал солилцлоо.
 
Тус газрын мэргэжилтэнүүдийн зүгээс Боловсролын өнөөгийн бодит байдлыг харж цаасан дээр биш бодитой шийдвэр гаргах, Багшлах боловсон хүчний чанарын асуудал дээр анхаарах, Суурь боловсрол сайн байх, Боловсролын чанараар багш нарыг урамшуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал аймагт орхигдсон учир энэ талаар бодлого шийдвэр гаргах, Цахим сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль орчны интернэтийн сүлжээ, тархалтыг сайжруулах, Хүний нөөцийн бодлого алдагдсан тэр дундаа сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгооны асуудал дээр анхаарах, Сумдын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнг чадавхжуулах, Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг бие даасан болгох, Соёл урлагийн салбарт боловсон хүчин дутмаг байгааг анхаарах, сумдын Соёлын төвүүдийн албан хаагчдыг мэргэшүүлэх, Морин хуурч уртын дуучдыг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд дээр анхаарч бодлого шийдвэр гаргаж ажиллахыг аймгийн удирдлагуудаас хүссэн байна.
 
Засаг дарга Ц.Мөнхбат: Та бүхний мэргэжлийн чиг үүргийн дагуу судалсан, судалгаа мэдээлэл бидэнд хэрэгтэй. Үүний дагуу бид бодлого шийдвэртээ тусгаж хамтарч ажиллана. Ганц боловсролын салбар гэлтгүй аймгийн хэмжээнд хүний нөөцийн хомсдол их байна. Бид боловсон хүчнээ бэлдэх, оюутнуудыг эргэж орон нутагтаа ажиллах боломж, нийгмийн асуудал дээр дэмжих, хувь хүний хандлага өөрчлөх, хүний хөгжлийн талаар нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг шат дараатай бодлого барьж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа