Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, орлогч дарга М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа нар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олонтой уулзаж, хийж хэрэгжүүлж байгаа ажил, тус салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Тус газрын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд, зээл тусламж, ажлын байрны зуучлал, хүнсний эрхийн хөнгөлөлтөд хамрагдах зэрэгт ямар шалгуураар, хэрхэн хамрагддаг талаар ярилцлаа. Мөн аймгийн удирдлагуудын зүгээс эдгээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд болон үйл ажиллагаагаа иргэдэд хүртээмжтэй сурталчлах, мэдээлэл өгөх хэрэгтэй байгааг онцоллоо.