Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН МУЗЕЙ, НОМЫН САН, ТӨВ ХАЛХЫН ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТЕАТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ТАНИЛЦАВ

Аймгийн Орон нутгийг судлах музей, Төв номын сан, Төв халхын дуулалт жүжгийн театр гэсэн урлаг соёлын байгууллагуудаар аймгийн засаг дарга Ц.Мөнхбат бусад удирдлагуудын хамт очиж уулзан бүтэц бүрэлдэхүүн, тулгамдсан асуудлын талаар санал солилцон үйл ажиллагаатай нь танилцлаа.
 
Музейн хамт олны зүгээс түүхийн үнэ цэнэтэй үзмэр худалдан авч, баяжилт хийх, музейн шинэ барилгын зураг хийх төсөв шийдүүлэх хүсэлт тависан бол Номын сангийн зүгээс ном ариутгалын төхөөрөмж шийдүүлэх, уншлагын танхимыг чөлөөт сонголттой танхим болгох гэх мэт санал хүсэлтийг удирдлагуудад уламжилсан юм.
 
ТХДЖТ-ын хамт олноос “Урлагийн зөвлөл” байгуулах, нутгийн онцлог бүхий төв халх уран бүтээлийг туурвин БРЭНД болгох бодлогыг боловсруулах, Нарийн мэргэжлийн багш нар бэлтгэх уран бүтээлчдийг, анги курсээр бэлтгэх төсөл бодлого хэрэгжүүлэх, хамтран ажиллах, Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан барилгын гадна пассадны ажил болоод үзэгчдийн танхимын таазны засварын төсөв, Театрын хэрэгцээнд жижиг суудлын автомашин авах төсөвт дэмжлэг үзүүлэх, Шинэ барилгын ажлыг үргэлжүүлэн дуусгах ажлыг эрчимтэй зохион байгуулах зэрэг хүсэлтийг тавилаа.
 
Аймгийн удирдлагуудын зүгээс нэн тэргүүнд шинэ театрын барилга барих асуудлаар ажиллана, Соёлын яамтай болсонтой холбоотой соёлын газар, хэлтэс шинээр байгуулаад та бүхний энэ бүх асуудалд анхаарч ажиллана мөн та бүхнээс тавьж байгаа санал хүсэлтийг хаа хаанаа судлаад, цаашдын бодлого шийдвэртээ хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа