Дундговь аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа нар ГБХЗХГ, ТТХТ-ны үйл ажиллагаатай танилцлаа.
Түр хамгаалах байр байгуулах, "Бүрдийн уянга" зуслангийн дээврийн засвар, шинээр тоглоомын төв байгуулах, Залуучуудын ордон шинээр байгуулах, Хүүхдийн паркийг шинэчлэх саналуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр нь 2020 онд Гэгээн муза 15 дахь удаагийн олон улсын наадмаас МУСТА С.Ариунбямбын найруулга “Тэнгэрийн тэмдэг” түүхэн жүжгээр Шилдэг хүүхдийн оролцоотой жүжиг цом хүртсэн бөгөд энэ онд 10 дугуйлан 20 гаруй төрлөөр хичээллэн 800 гаруй хүүхдүүд хамрагдсан байна. ТТХТ-ын тулгамдаж байгаа асуудал нь 400 хүний суудалтай Хүүхдийн ордны барилга /Зураг төсөв, газар шийдэгдэж техникийн нөхцлүүд хийгдсэн/, Улс, бүсийн уралдаан тэмцээн болон алслагдсан сум, аймгуудад явуулын үйлчилгээг хүргэхэд унааны хэрэгцээ шаардлага их байгаагаа уламжилсан байна.