Дундговь аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа нар НДХ, ЭМДТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Удирдлагууд гамшгаас хамгаалах санд өөрсдийн хэмнэгдсэн төсөв хөрөнгийн нэг хувийг шилжүүлсэн эсэх тухай, зарим нэг төрлийн даатгалын тухай мэдээлэл, хүний нөөц, орон тооны тухай, эмийн сангуудтай холбоотой асууж тодруулсан бөгөөд тус хэлтсийн зүгээс байрны гадна талын засвар хийх шаардлагатай байгаагаа илэрхийллээ.