Мэдээ, мэдээлэл

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ТАНИЛЦЛАА

Дундговь аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа нар БТСГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
 
Шигшээ баг нь спортын хэдэн төрлөөр явагдаж байгаа болон сүүлийн үед волейболын амжилт, Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг ямар байдлаар ашиглаж байгаа талаар ярилцлаа. Цар тахлын хорио цээрийн улмаас заал танхимын үйл ажиллагааг бүрэн хаасантай холбоотой тамирчдын бэлтгэл сургуулилт тааруу байгаа нь амжилтанд нөлөөлж байгааг дасгалжуулагчдын зүгээс хэлж байлаа.
 
Удирдлагуудлын зүгээс тухайн газрыг хэмнэгдсэн зардлаараа дотоод нөөц боломжоо ашиглан барилгын гадна пасад, ногоон байгууламжаа янзалсан нь сайшаалтай байна. Волейболын спорын урд гаргаж байсан амжилтаа хадгалж авч үлдэх ёстой. Такевандогийн спортоор амжилт гаргасан байна. Цаашид улс, бүсийн чанартай спортын уралдаан тэмцээнүүдийг аймаг орон нутагтаа зохион байгуулах талаар хоёр талаасаа анхаарч ажиллая, мэргэжлийн байгууллагын хувьд иргэдийн дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар шинэ санал санаачлага гаргаж ажиллахыг хүслээ.
 
Мөн Засаг даргын орлогч М.Анхбаярын зүгээс хөл бөмбөгийн спортыг Дундговь аймагт хөгжүүлэхэд боломж нөхцөл байна. Хөл бөмбөгийн 3 талбайтай болсон байна. Цаашид энэ спортын чиглэлээр олон төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж байдаг, хамтарч ажиллана гэж онцлон хэлсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа