Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ОЧИЖ ТАНИЛЦЛАА

Дундговь аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа нар ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Эрүүл мэндийн газар өөрийн үйл ажиллагаа, цар тахлын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд сүүлийн 10 жилд эхийн эндэгдэл гаргаагүй ажиллаж байгаагаа онцлоод, одоогийн цар тахлын байдалтай байгаа үед отор нүүдлээр яваа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, судалгаа хийн, ажил төлөвлөн ажиллаж байгааг дурьдлаа. Мөн нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, сувилахуйн мэргэжлээр ажиллах боловсон хүчний асуудал, суманд ажиллах эмчийн нийгмийн асуудал дээр тусгайлан бодлого, шийдвэртээ тусгаж анхаарч ажиллахыг хүслээ.
 
Өндөршил сумын эмнэлгийн барилга, Нэгдсэн эмнэлэгт оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж, сум, өрхийн эмнэлгүүдэд комьпютер, амьсгалын аппарат, дотор түргэн тусламжийн автомашиныг зориулалтын болгох, эмнэлгийн халдвартай хог хаягдлыг ариутгаж хаях, устгах боломж муу зэрэг тулгамдаж байгаа асуудлуудыг удирдлагуудад уламжилсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа