Мэдээ, мэдээлэл

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ОЧИЖ ТАНИЛЦЛАА

Дундговь аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа нар МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн боловсрол олгох тус сургууль нь сургалтыг төрөлжүүлэх, хэрэгцээтэй байгаа мэргэжлээр чанартай сургах бодлого баримтлан мөн цаашид коллеж болох зорилго тавин шалгуурт нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Удирдлагуудын зүгээс хөдөө аж ахуй болон барилгын чиглэлээр төрөлжсөн мэргэжил олгоод явбал өөр аймаг, орон нутгаас суралцагчид ирэх боломжтой болно. Шинэ барилга байгууламжтай, дэд бүтэцтэй, сургалт, дадлагын тоног төхөөрөмжөөр хангагдсан орчин нөхцөлөө бүрэн дүүрэн ашиглаж ажиллах нь та нарын болон бидний хамтын ажиллагаагаар дэмжигдэн явах юм. Бид бүрэн дүүрэн дэмжин ажиллана гэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа