Мэдээ, мэдээлэл

ХАЛААЛТЫН ЗУУХАНД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон холбогдох удирдлагууд Дундговь аймагт дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дундговь Ус” ОНӨҮГ, “Ган илч” ХХК, “Тэвшийн говь” ХХК зэрэг байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.
 
Монгол улсын Засгийн газраас дулааны төлбөрийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тэглэсэнтэй холбогдуулан дулаан хангамжийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийг тасралтгүй дулаанаар ханган, дулаан хангамжийг доголдуулахгүй байх талаар чиглэл өгсөн юм. Энэ үеэр мэргэжлийн байгууллагуудын зүгээс айл өрхүүд дулааны шугамаас хэрэглээний ус их хэмжээгээр авснаас үүдсэн усны алдагдалтай холбоотойгоор дулаан алдалт их байгааг онцлон, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан байна.
 
Тус ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссоос аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах, Сайнцагаан сумын Онцгой комиссоос сумын Засаг дарга С.Бат-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж, халаалтын зуух болон дулааны худгуудад хяналт шалгалт, дүн шинжилгээ хийх үүрэг чиглэл өгөв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа