Өнөөдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож нар сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нартай цахимаар хуралдаж, цаг үеийн ажлын талаар зөвлөмж, чиглэл өглөө.
Энэ үеэр 2021 оноос мөрдөж эхлэх "Малын тоо толгойн татварын хууль" болон аймгийн 2020 оны мал, тэжээвэр амьтдын тооллогын талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, аймгийн Татварын хэлтсийн дарга М. Туяацэцэг нар танилцуулжээ.