Дундговь аймгийн нөөцөд байсан 9230 боодол өвс, 4450 шуудай тэжээл мөн Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад дэмжлэг болгон өгсөн 200 сая төгрөгөөр 12000 боодол өвс, 2375 шуудай тэжээлийг худалдан авч нийт 23230 боодол өвс, 6825 шуудай тэжээлийг 15 сум руу хуваарилан хүргэх ажиллагаа явагдаж байна.
Аймгийн нөөцөөс гарч байгаа өвс, тэжээлийг тухайн сумын малын тоо, толгойд уялдуулж өгч байгаа бол Засгийн газрын дэмжлэгээр ирсэн өвс тэжээлийг цаг хүндэрсэн байгаа Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад ахиу хуваарилахаар шийдвэрлэлээ.
Нэг боодол өвсийг 13500, нэг шуудай тэжээлийг 14800-16000 төгрөгийн үнээр малчдад өгч, түүнээс орж ирэх мөнгө нь Мал хамгаалах санд шилждэг бөгөөд малчдын гар дээр өвс, тэжээлийг олгох, хэрхэн хуваарилах ажлыг тухайн сумын Онцгой комисс дотооддоо зохион байгуулалт хийж, журам гарган зохицуулалт хийж ажиллах юм байна.