Улс орон даяар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа энэ үед аймгийн Онцгой комиссоос хяналтын цэгт 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын дулаан, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 45 хүний суудалтай автобусыг өнөөдөр Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө. Ингэснээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй ажиллах нөхцөл боломжоор хангаж байгаа юм.