Монгол улсын Засгийн газраас иргэдийн ундны усны үнийг чөлөөлөх асуудалтай холбогдуулан "Дундговь-Ус" ОНӨААТҮГазар нь Сайнцагаан сумын цахим ус түгээх байраар үйлчлүүлэгчдийн усны картыг тухайн өрхийн сарын дундаж хэрэглээг тооцон сар бүр тодорхой мөнгөн дүнгээр автоматаар цэнэглэгдэх юм.
Харин зарим карт эзэмшигчдийн нэр, хаяг нь тодорхойгүй байгаа тул уг картуудын эрхийг хаасан байна. Иймд хаагдсан картын эзэмшигчид 70593684, 89500990, 89933171 дугаарын утсаар холбогдон шаардлагатай мэдээллийг яаралтай өгч, бүртгэлд хамрагдан картаа цэнэглүүлнэ үү!