2020 оны Мал, тэжээвэр амьтдын тоолого болохтой холбоотой хяналтын тооллого хийх 5 ажлын хэсэг байгуулагдаж Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан нэг ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутагт отор нүүдэл хийж яваа малчидаа эргэж, тэдний байгаа байдалтай газар дээр нь танилцаж улмаар тус аймгуудын удирдлагуудтай уулзаж санал солилцон ажиллаж байна.
Манай аймгаас Дорноговь аймгийн нутагт 421 өрхийн 258272, Говьсүмбэр аймгийн нутагт 264 өрхийн 183484, Хэнтий аймгийн нутагт 50 өрхийн 41486, Сүхбаатар аймгийн нутагт 10 өрхийн 4687, Дорнод аймгийн нутагт 13 өрхийн 7433, Төв аймгийн нутагт 360 өрхийн 268926, Булган аймгийн нутагт 8 өрхийн 3005, Өвөрхангай аймгийн нутагт 6 өрхийн 1932, Өмнөговь аймгийн нутагт 91 өрхийн 53204, Архангай аймагт 4 өрхийн 3187, Улаанбаатар хотын орчим 3228, Сэлэнгэ аймгийн нутагт 5 өрхийн 1086 тоо толгой мал тус тус оторлож байгаа бөгөөд нийт гадны 12 аймгийн нутагт 1238 өрхийн 829930 тоо толгой мал оторлож байна. Мөн өөрийн аймгийн нутагтаа 842 өрхийн 458282 тоо толгой мал оторлож байна.