Энэ сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад цахим сургалтыг хийлээ. Сургалтад байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд болон сумдынИргэдийн төлөөлөгчдийн Нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар нийт 49 албан тушаалтан оролцсон байна.