Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА.

Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 99 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг үндэслэн Дундговь аймгийн Өлзийт, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Сайнцагаан, Баянжаргалан, Дэрэн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга болон Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.

Дээрх албан тушаалуудын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд dundgovi@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

  1. Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга
  2. Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын дарга
  3. Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга
  4. Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын дарга
  5. Дэрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга
  6. Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга
  7. Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын дарга

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Холбоо барих утас: 70592362, 99059830

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа